
Хөгжлийн банкны зээлд холбогдоод буй нэр бүхий 9 гишүүнийг АТГ-т өөрийн хүсэлтээр шалгуулахыг намын дарга үүрэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин нар хууль хяналтын байгууллагад шалгуулах өргөдлөө өгсөн байна. Түүнчлэн Г.Амартүвшинг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж магадгүй хэмээн зарим эх сурвалжууд мэдээлжээ. Хэрэв түүнийг эргүүлэн татвал Хан-Уул дүүрэгт нөхөн сонгууль явагдах юм.