З.МЭНДСАЙХАН: Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтаас гадна хөл хорио, цээрийн дэглэмийг хатуу барих ёстой

Admin | 2022-03-31


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Манай улс 67 сая малтай. Өнгөрсөн жилийн зудтай холбоотойгоор малын шилжилт, хөдөлгөөн их байсан. Мөн баруун аймгийн нутгаар зэрлэг амьтад хил нэвтэрч орж ирснээс шүлхий өвчин нэмэгдсэн. Шүлхийгээр 343 мянган мал өвчилсөн. Өнөөдрийн байдлаар 311 мянган мал эрүүл болж 32 мянган мал тусгаарлалтад байна. Тухайлбал, Завхан аймагт дөрвөн мянган мал өвчлөлтэй байна. Тиймээс мал эмнэлэг, мэргэжлийн байгууллага анхаарч ажиллаж байгаа. Шүлхийний эсрэг вакцинд 12 тэрбум төгрөг төлөвлөж, 12 сая тун вакцин татан авах ёстой. Одоогоор 8.5 сая тун вакцин татаж авсан. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтаас гадна хөл хорио, цээрийн дэглэмийг хатуу барих ёстой” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)