ТАНИЛЦ: Манай улс Виртуал хөрөнгийг хэрхэн тодорхойлж, хуулийн зохицуулалт хийсэн бэ?

Admin | 2022-03-31


Монгол Улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Дэлхий нийт виртуал хөрөнгийн зах зээлийн өөрсдийн онцлогт тулгуурлан зохицуулалт хийж байгаа. Харин манай улс шиг тусгайлан эрх зүйн орчинг бүрдүүлж хуультай болсон улс одоогоор хуруу дарам цөөн байгаа юм. Тэгвэл бид энэ удаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар танилцуулж байна.

  Манай улс Виртуал хөрөнгийг хэрхэн тодорхойлсон бэ?

Тус хууль нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулагдсан. Тиймээс хуульд заасан шаардлагын дагуу албан ёсны бүртгэлтэй байгууллагууд виртуал хөрөнгийн үйлчилгээ явуулах боломжтой болно. Товчхондоо энэ чиглэлээр арилжаа явуулдаг өөрсдийн биржтэй томоохон газрууд хөрөнгийн зах зээлд тоглолт хийнэ гэсэн үг. Энэ хирээр иргэд эрсдэлээс тодорхой хэмжээгээр хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.

Эдгээр газрууд ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

1.Виртуал хөрөнгө, албан ёсны мөнгөн тэмдэгт хооронд арилжих

2.Нэг болон олон төрлийн виртуал хөрөнгийг хооронд арилжих

3.Виртуал хөрөнгийг шилжүүлэх

4.Виртуал хөрөнгө, түүнд хамаарах хэрэгслийг хадгалах, удирдах

5.Виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, худалдахтай холбоотой санхүүгийн үйл ажиллагаанд оролцох болон үйлчилгээ үзүүлэх

САНАМЖ: Виртуал хөрөнгийг дээрх 5 дугаарт заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн компаниар дамжуулахгүйгээр нийтэд санал болгох, худалдахыг хориглоно!!!

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ?

 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх хэрхэн бүртгэх вэ?

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид зайлшгүй анхаарах шаардлага:

 

Шаардлага хангаад, бүртгэлээ хийлгээд Виртуал хөрөнгийн зах зээлд орж ирсэн үйлчилгээ үзүүлэгч та дараах үүргийг хүлээх болно

  • Үйл ажиллагаагаа эхлүүлэхээс өмнө болон эрхлэхдээ хуульд заасан болон Хорооноос тогтоосон шаардлагыг бүрэн хангаж ажиллах
  • Харилцагчийн эрх ашгийг зохих ёсоор хамгаалж, харилцагчтай шударга, ойлгомжтой, төөрөгдөлд оруулахгүйгээр харилцах
  • Виртуал хөрөнгөтэй холбоотой эрсдэлийн талаарх мэдээллийг харилцагчид гэрээ байгуулахаас өмнө мэдэгдэх
  • Өөрийн харилцагчийн тухайн үйлчилгээнд хамаарах виртуал хөрөнгө болон мөнгөн хөрөнгийг гүйлгээ хийх, шилжүүлэх, арилжах зэрэг удирдах нөхцөлөөр хангах. Хэрэв хангаагүйгээс болж хохирол учирвал хариуцах
  • Үйл ажиллагааны явцад бий болсон цаасан болон цахим баримт бичгийг хүлээн авсан, эсхүл үүсгэсэн өдрөөс хойш 10, түүнээс доошгүй жил хадгалж, хамгаалах

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)