Х.ТЭМҮҮЖИН: Хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа

Admin | 2022-03-31


  УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин АН-ын даргын сонгуультай холбоотойгоор өөрийн байр суурийг цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр, "АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ "СУНГАА" сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа. ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл. Хэцүүхэн хэрүүл, сэхээгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь дээ. Гадна, дотны сорилтоо давж нэг нам үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ! Монгол дэлхийтэй нэг байх уу, өөрөө өөрийгөө цоожлох уу. АН ардчиллаа хамгаалж, хөгжлийг түүчээлэх хүч байх уу, авлигын хормойд зүүгдсэн мөнгөний боол төдий, харанхуй мунхагууудын үлдэгдэл болох уу? Хэрсүү асуулт. 1990 онд Москвад байсан эрх мэдлийг Улаанбаатарт авчирч, тоглоомын улс биш тусгаар улс болгосон гэж ярьдаг байсан МоАХ өнөөдөр тусгаар улсаа, ардчилсан үзэл санаагаа хойшоо зарахад бэлэн, тэдний гар хөл төдий болсон нь тун харамсалтай! Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг" хэмээн бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)