Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон улстөрчдийн жагсаалтад УИХ-ын гишүүн С.Бямбацогт бий. Гэвч хамгийн их няцаалт өгч, зээлтэй ямар ч холбоогүй гэж ярьж байгаа хүний нэг.
Түүний төрсөн дүү С.Балжиннямын удирддаг "Вестерн Холд" ХХК нь Хөгжлийн банкнаас Хөгжлийн банкнаас 2019 онд 28 сая ам.доллар зээлсэн байдаг. Энэхүү зээлийг цементийн үйлдвэр барихаар авсан ч өнөөдрийг хүртэл үйлдвэр баригдаагүй юм. Тус компанийн хувьцааг С.Бямбацогтын хүү Билгүүн, төрсөн дүү нар болох С.Балжиням, С.Баянчулуун, С.Баянмөнх эзэмшдэг байна. Тиймээс түүнийг энэхүү зээлийг олгоход нөлөөлсөн гэж үзэж буй.
"Вестерн холд” компанийн хувьцаа эзэмшигчээр С.Бямбацогтын хамаарал бүхий “Нью прогресс” компани бүртгэлтэй байдаг. Мөн “Алтайтрест” компани гээд хамааралгүй байхын аргагүй холбоо сүлбээг улсын бүртгэлээс харж болно. Хамгийн хачирхалтай нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн нэрийг зарлахын өмнөх өдөр зээлийн хүү болох 200 мянган ам.долларыг төлсөн гэсэн мэдээлэл бий.
Ямартай ч АТГ-аас зээлээ төлсөн төлөөгүй бүх зээлдэгчдийг шалгахаа мэдэгдсэн. Харин С.Бямбацогт манай дүүгийн компани надад хамаагүй, би зээлд нөлөөлөөгүй гэж гүрийсээр байгаа. Өчигдөрхөн "Би Вестерн холд компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүй. Нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага хянаж тогтооно. Надтай хамааралтай компани. Гэхдээ би нөлөөлөөгүй. Би хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх" гэсэн тайлбар хийсэн. Түүний хувьд намын даргын даалгавараар АТГ-т шалгуулахаар сайн дураар хүсэлт өгөөд байгаа билээ. Хэрэв дүүдээ зээл авахад нөлөөлсөн нь нотлогдвол намаасаа хөөгдөх, гишүүнээсээ огцрох, цаашилбал ял авах хэмжээний асуудал сөхөгдөх юм.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13