Хилээр 20 сая төгрөгтэй тэнцэх гадаад валютыг гаргахыг хориглоно

Admin | 2022-04-04


  Засгийн газар үнийн өсөлт, хямралаас сэргийлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов. Энэхүү хуулийн төсөлд найман чиглэлээр арга хэмжээ авахаар тусгасан байна. Дотоод болон гадаадын иргэн харьяалалгүй иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглох талаар заалт оржээ. Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийн хомсдол үүсгэхгүй байх ажлыг зохион байгуулах ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй нь хариуцлага тооцох байдлаар тусгахаар өргөн барьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)