Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ

Admin | 2022-04-04


 Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барих юм. Улмаар 12:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан тус хуулийн төслийн агуулгыг дараах найман чиглэлээр танилцуулаад байгаа.

  1. Хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэнэ.
  2. Мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар нь дамжуулан олгох, үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэх
  3. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад зах зээлээс Лондонгийн металын бирж дээрхээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авах
  4. Мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн  татварыг 5 хувь хүртэл бууруулах
  5. Мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ.
  6. Газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах
  7. Мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах
  8. Гадаад иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)