
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн танилцуулах үеэр зөвлөх Т.Мөнхсайхан монголчуудын архины хэрэглээ болон судалгааг товч танилцууллаа. Тэрбээр “Манай улсад нэг хүнд жилд 55 литр архи ногддог байна. Архи согтууруулах ундааны эсрэг цогц бодлого явуулна. Архидалттай тэмцэхээс гадна, оюун санаанд нь архины хор хөнөөлийг ойлгуулах ёстой. Архины зохисгүй хэрэглээ, өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээг бууруулах үндсэн үр дүнтэй 10 арга байдаг. 38-40 градусын хатуулагтай согтууруулах ундаа эрүүл мэндэд хохирол учруулдаг. Мэдрэлийн эсийг үхүүлж, богино хугацаанд биеэ хянах чадваргүй болгодог. Өөрийгөө хянах чадваргүй болсон хүн гэмт хэрэг зөрчлийг үйлддэг. Манай улсын судалгааг харахад ихэнх гэм хэрэг, зөрчлийн дийлэнх хувь нь архинаас үүдэлтэй байна” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








