ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ: Төрийн баяр ёслолд хатуулаг өндөр архи хэрэглэхийг хориглоно

Admin | 2022-04-04


 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гаргасан зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Архи согтууруулах ундаатай холбоотой асуудлыг зөв зохистой авч үзэхгүй бол үндэсний аюулгүй байдал, айл өрхийн хэмжээнд хүрсэн байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргаж байна” гэв.

 Зарлигт “Эрүүл Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 1.1 Хатуулаг өндөр этилийн спирт агуулсан архи согтууруулах ундаа хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх

 1.2 Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт орох замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,

 1.3. Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах, архи согтууруулах ундааны хор уршгийг нийтэд сурталчлан таниулах,

 1.4 Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслолын арга хэмжээнд өндөр агуулгатай этилийн спиртийг хэрэглэхийг бүр мөсөн хориглохоор тусгаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)