Л.Оюун-Эрдэнэ АН-ыг унагаахаар Х.Баттулгыг явуулсан талаар ам алдав

Admin | 2022-04-05


 Ардчилсан намын даргын сонгуульд Х.Баттулга нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүнийг Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байж АН-ын даргад нэр дэвшиж байна гэж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй хүмүүс мэдэгдэл хийж байсан. Тэд “Хувь хүний эрх чөлөө, парламентад ёс, ардчилсан тогтолцоог хамгаална гэж Х.Баттулга АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ардчилсан Үндсэн хуулиндаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Харамсалтай нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргаашнаас Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. АН-ын үнэт зүйл рүү нулимсан. Манай намын гишүүд МАН-ын даргын зөвлөх яагаад АН-ын даргад нэр дэвшиж байгааг асууж байна. Энэ асуултад МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулах ёстой. Дуугүй байна гэдэг бол хүлээн зөвшөөрсөнтэй адил. АН-аар тоглож, самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлээгүй бол үүнийгээ албан ёсоор мэдэгд” хэмээн шаардаж байв. Гэвч өнгөрсөн хугацаанд буюу Х.Баттулгыг ялалт байгуулах хүртэл нэг ч үг хэлээгүй, ажлаас нь чөлөөллөө ч гэсэн мэдээлэл яваагүй. Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар ам нээв.

Тэрбээр “Олимптой холбоотойгоор спортыг дэмжих чиглэлээр Х.Баттулгатай хамтран ажиллаж байгаад сөрөг хүчний даргад нэр дэвшинэ гэхээр нь ажлаас чөлөөлсөн” хэмээн тайлбар хийв.

Нэгэн цагт зөвлөх явсан хүн гэнэт буруу хараад сөрөг хүчин болоод тэрсэлдэхгүй нь ойлгомжтой. Үүнээс харахад МАН-ынхан АН-ыг унагаахаар Х.Баттулгыг зориуд явуулсан байх гэсэн олны үг ортой ч байж мэдэх юм. АН-ын хагарал дээд цэгтээ хүрчихээд байгаа энэ үед МАН далдуур дайран давс нэмэх нь тодорхой. Ямартай ч Х.Баттулга ялсан ч С.Эрдэнэд тулаад гацчихлаа. Хэрхэх нь цаг хугацааны асуудал бололтой.

                                                                                                                    Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)