Ардчилсан намын ээлжит бус Их хурал өнөөдөр болно. Уг хурлаар АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг батламжлах юм. Энэхүү хуралд идэвхтэй оролцохоор орон нутгаас хүртэл намын гишүүд ирсэн сурагтай. Гэхдээ Дээд шүүхээс бүртгэсэн тамгатай С.Эрдэнийн хувьд тийм ч амар бууж өгөхгүй болов уу. Өчигдөрхөн С.Эрдэнэ “Миний тамгын хууль ёсных гээд Дээд шүүх бүртгэсэн. Би АН-ын дарга хэвээрээ” хэмээн хэлсэн. Саяхан Э.Бат-Үүлийг суллагдахад хамт хоол идэж уулзсан нөхдүүдийн дунд С.Эрдэнэ, Д.Ганболд, Ч.Өнөрбаяр, С.Сосорбарам гавьяат, МоАХ-ны даргаар сонгогдсон Д.Монголхүү нар харагдсан. Мэдээж эдгээр хүмүүс нэг тал гэсэн үг. Харин Х.Баттулгыг намын 113 мянган гишүүн дэмжиж сонгочихоод байгаа. Нийт гишүүдийн 97 хувь Х.Баттулгын талд байгаа энэ үед асуудал хэрхэн шийдэгдэхийг өнөөдөр л харах үлдлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13