З.ЭНХБОЛД: С.Эрдэнийн барьж буй тамга нь Ардын намынхны хийж өгсөн хуурамч тамга

Admin | 2022-04-06


  АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг батламжлах Их хурал болж байна. Энэ үеэр АН-ын дарга асан З.Энхболд "Х.Баттулгад гардуулах тамга 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчилсан нам байгуулагдсаны дараа миний захиалж хийлгэсэн албан ёсны тамга мөн байна. С.Эрдэнийн  барьж буй тамга нь Ардын намынхны хийж өгсөн хуурамч тамга юм. Ардчилсан намын дийлэнх гишүүн оролцоод санал өгчихсөн байхад тэр хүн дарга болно. Сонгуульд оролцож ялсан л бол тэр хүн ялсан. Х.Баттулга Ардчилсан намын дарга болсон. Одоо ингээд бүх юм баталгаажиж хоёр тамгагүй, цорын ганц дарга, цорын ганц тамгатай боллоо. Ардчилсан намыг өнөөдрийг хүртэл муудаж, буруутгаж байгаа хулгайчуудаас салж цаашдаа ялах зам маань тодорч байна” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)