Хориотой бүст ноён IZ гэгч дрон нисгэв

Admin | 2022-04-07


Сүхбаатарын талбай дээр үнийн өсөлт, Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг эсэргүүцсэн тайван жагсаал өрнөж байна. Тэгвэл энэ үеэр жагсаж буй залуусын дээгүүр буюу төв талбай дээгүүр дрон нисгэв. Цагдаа нар гүйлдэж уг дроны нисгэсэн залуустай уулзаж харагдав. Уг дроны эзэн нь цахим орчинд ноён IZ нэрээрээ танигдсан иргэн Г. Ирээдүй юм. Түүний хамт арваад хүн хамт байсан бөгөөд цагдаа нар саатуулан авч явав. Хуулиараа Төрийн ордон, Тагнуулын ерөнхий газар, Төв цэнгэлдэх хүрээлэн, цэргийн ангиуд,  хүн ихээр цугларсан газарт дрон нисгэхийг хориглодог. Түүнчлэн тусгай обьектод дрон нисгэсэн тохиолдолд сүлжээг унагадаг бөгөөд хуулийн дагуу хариуцлага тооцдог байна. Үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцдог байна. Түүнчлэн талбайд дрон ашиглах хориотой гэсэн анхааруулга ч бий. Тэгвэл Ноён IZ тусгай обьектод ямар учраас дрон нисгэх болов. Ямартаа ч цагдаа нар түүний залуусыг хэсэг саатуулаад явуулсан бололтой. Гэхдээ дроныг дэлхийн улс орнууд олон хэлбэрээр ашиглах болсон бөгөөд зэвсэг ч гэж үзэх тал бий.

                                                                                                                                                                                                                                                                                                                             А.НАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)