Х.Нямбаатар сайд жагсагчдын шаардлагад өнөөдөр хариу өгнө

Admin | 2022-04-07


  Төв талбайд залуус үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаал хийж байгаа билээ. Уг “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал өчигдөр нэлээд өргөн хүрээг хамарсан юм.  Тэд эрх баригчдын ажлаа сайн хийж, иргэдийн эрх тэгш, шударга нийгэмд амьдрах, үнийн өсөлтийн дарамтгүй болгохыг шаардаж байв. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагчидтай уулзаж “Шаардлагыг хүлээж авлаа. Маргааш хэвлэл мэдээллээр хариу өгнө” гэсэн. Орой мөн өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн. Ямартаа ч өнөөдөр тэрбээр жагсагчдын шаардлагад хариу өгөх өдөр юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)