Ардчиллын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж найман саяар шагнууллаа. Үзүүр бөхөд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага О.Хангай шалгарч зургаан саяар тус тус шагнуулав.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, "Мөнхийн үсэг" групп, Их Богд дэвжээний бөх, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, Алдар спорт хороо, "Пирамид орд" ХХК, Хур харцага дэвжээний бөх, улсын начин Эрдэнэбатын Даш нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд даян аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар нар үлджээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 14 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14