ЦЕГ-ын дэд дарга Р.Отгонжаргал: Жагсагч нэг эмэгтэйн толгой хагарсан, хоёр оёдол тавиулсан

Admin | 2022-04-07


"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалтай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын дэд дарга Р.Отгонжаргал: “Өчигдөр өглөө 10.00 цагаас эхлэн залуус Төв талбайд тайван жагсаалыг эхлүүлсэн. Урьдчилж мэдэгдсэн жагсаал биш байсан. Жагсаал хийж буй иргэдэд үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, иргэдийн эрх чөлөөнд халдахгүй байх талаар удаа дараа сануулсан. Цагдаагийн байгууллага өнгөрсөн шөнө тасралтгүй хянаж ажиллаа. Мөн 18.00-19.00 цагийн үед жагсаалын бүтэц өөрчлөгдөж, мэдээлэл хийхээр гарч ирсэн хүн рүү ус, ундааны сав, талх шидэх үйлдэл гаргасан. Жагсагч нэг эмэгтэйн толгой хагарсан, хоёр оёдол тавиулсан. Жагсагчдыг тарахыг шаардаж, 20 гаруй иргэнийг түр саатуулан шалгаж байна. Эсэргүүцлийн зэргийг шалгахад 18 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илэрсэн” гэх мэдээллийг өглөө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)