УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллах үедээ “Вертекс майнинг партнер” ХХК-нд 33 тэрбум төгрөгийн зээл авч өгсөн гэдэг. Тус компани УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарынх. Г.Амартүвшин өөрөө ч хувь эзэмшдэг. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Г.Амартүвшин өөрийн цахим хуудсандаа УИХ-ын бүрэн эрхээсээ татгалазах мэдэгдэл хийсэн нь олон нийтийн сонирхлыг нэлээд татав.
АТГ-аас УИХ-ын Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид нэгжлэг хийжээ
Гэвч энэхүү явдал нь цаанаа учиртай аж. Учир нь үүнээс хэдхэн цагийн өмнө АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффист болон тэдний хамаатан садны гэрт нэгжлэг хийсэн байна. Нэгжлэгийн үеэр АТГ хэд хэдэн ноцтой баримт илрүүлсэн байна. Тухайлбал, Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нар “Хас банк”-ны барьцаанд байдаг “Вертекс майнинг партнер” ХХК дээрээ хуурамч бичиг баримт бүрдүүлж, Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан болох ноцтой баримт илэрсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлж байна.
Яагаад Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах мэдэгдэл гаргав?
Тэгвэл үүний дараахан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ цахим хуудсаараа мэдэгдсэн. Тэгэхээр энэ үйлдэл нь шударга хүний дүрд тоглож дээрх шалгалтын үр дүнг намжаах зорилготой заль байж таарах нь. Г.Амартүвшин мэдэгдлээрээ дамуулан Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулахыг уриалсан билээ. Гэхдээ УИХ-ын гишүүний санаачилгаар бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх боломжгүй юм. Ялангуяа гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд зөвхөн Улсын Ерөнхий прокуророос л түтгэлзүүлэх саналыг гаргахаар хуулинд тусгагджээ. Харин эрүүл мэнд, боловсрол зэрэг нэн хүндэтгэн үзэх шаардлагатай тохиолдолд УИХ-ын дарга чөлөөлөх үүрэгтэй юм байна. Тэгэхээр Г.Амартүвшин гишүүн хуулиараа шууд бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх боломжгүйг мэдсээр байж олны өмнө шударга дүр эсгэж тоглож байгаа бололтой.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга: Г.Амартүвшин УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байгаа нь 2 зорилготой
Энэ талаар өмнө нь мөн гэмт хэрэгт холбогдож УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлж байсан Д.Гантулга цахим хуудсандаа бичжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга: УИХ-ын гишүүн буюу халдашгүй бүрэн эрхтэй хуулийн этгээд гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг гурван цагийн дотор баривчилж, Ерөнхий прокурор УИХ-ын даргад мэдэгдэх ёстой хуулийн зохицуулалт бий. Хоёрдугаарт, хуулийн байгууллага шалгаж байхад тухайн этгээдийг гэмт хэрэгт холбогдсон байхыг тогтоосон бол яллагдагчаар татаж, түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьдаг. Хэрвээ УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргавал, Ёс зүйн байнгын хороо тус асуудлын талаар хуралдаж, хуулийн байгууллагын шийдэх асуудал байна гэж үздэг. Түүнд хоёр зорилго бий. Нэгдүгээрт, хуулийн мухардалд орохыг нь мэдсээр байж олон нийтийн төөрөгдүүлж, шударга гишүүний дүрд тоглож байна. Хоёрдугаарт, хуулиа мэдэхгүй байна гэж үзэж болмоор. Энэ хоёрын алин ч байлаа гэсэн түдгэлзэх хүсэлтийг УИХ хэлэлцэх боломжгүй. Үүнийг мэдэхгүй иргэд Г.Амартүвшинийг шударга хэмээн үзэж, дэмжээд байгаа юм. Түүний гаргасан санал ямар ч үр дүнгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13