Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлтийн эсрэг “Ажлаа хий” уриатай залуусын жагсаал таван өдөр үргэлжлэв. Гэвч тухайн жагсаал ямар нэг үр дүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Залуусыг хамтдаа шийдье гээд цаасан малгай өмсгөөд нэг удаадаа тараачихлаа. Дараа харин яах бол?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс жагсагчид бодит шийдвэр хүссэн. Гэвч тэрбээр “Асуудлыг шууд шийдэх боломжгүй. Авлигын эсрэг тууштай тэмцэнэ. Энэ насаа зориулах болно. Ганц миний хүч хүрэхгүй байна. Та бүхэн хамт байгаарай. Засгийн газрыг хуралдуулна. Та бүхний төлөөллийг оруулна. Хамтдаа тэмцье” хэмээн ярьсан нь үнэндээ үнэмшилгүй, инээдтэй байна. Миний байтугай жагсаалд оролцож байсан залуус “Таны энэ насны амьдралаа юунд зориулах чинь бидэнд хамаагүй. Үнийн өсөлтөө буулга. Ажлаа хий” гэж инээж байв. Ер нь ч тэгээд миний хүч хүрэхгүй байна ч гэх шиг. Улсын Их хуралд 65 суудалтай намын дарга, Ерөнхий сайд хүний хүч хүрэхгүй байгаа юм уу эсвэл толгой нь хүрэхгүй болоод жагсагчдыг Засгийн газрын хуралд хань татав уу?
Эсвэл Засгийн газрын тэргүүн маань ажлын байрны тодорхойлолтоо өнөөг хүртэл бүрэн ойлгоогүй явна уу. Залуусын тавьсан 15 шаардлагын 11-ийг шийдвэрлэж, үлдсэн шаардлагыг өөрсдөдтэй нь хамт ажлын хэсэг байгуулж шийдэх юм байна. Гэвч хамгийн гол шаардлага болох өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг бууруулах, авлигын асуудлыг цэгцлэх, Хөгжлийн банкны дээрэмчдийг шударгаар шалгаж эцэслэх зэргийг ажлын хэсэг байгуулж шийдвэрлэхээр болов уу даа. Манай Засгийн газрын тэргүүний ухаан мөхөс, хүч хүрэхгүй байгаа учир ийн залуусыг хамт шийдье гэж уриалав бололтой. Эрх мэдэл нь байгаад эр зориг нь хүрэхгүй үед ингэж ажилладаг юм уу даа, Ерөнхий сайд.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13