Чанаргүй зээлдэгч компаниудаас худалдан авалт хийх бол Хөгжлийн банканд төлбөрөө тушаана гэв

Admin | 2022-04-10


Монгол Улсын Хөгжлийн банк нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн дараах төслүүд нь зээлийн эргэн төлөлтийн зөрчилтэй, Төв банк(Монголбанк)-аас Хөгжлийн банканд хийсэн шалгалтаар чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул орон сууц худалдан авахаар сонирхож буй иргэдэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны төслийн мэдээллийг хүргэсэн юм. Үүнд:

  • Ё Блок орон сууцны барилга барих төсөл-Бэрэн Групп ХХК
  • “Буман залуус” орон сууцны хороолол-Пирамид-Орд ХХК
  • “La Colina” (хуучнаар “Наран-Ухаа”) төсөл-Модун ХХК
  • “Шинэ эрдэнэт” төсөл-Строй Инвест ХХК

Хөгжлийн банкнаас тус зээлдэгч нартаа зээлийн эргэн төлөлтөө хийх, зөрчлөө арилгах, мөн худалдан авагч, иргэдийг хохироохгүй байх талаар зөвлөмж, анхааруулгыг өгч хамтран ажиллаж байгаа аж.

Иймд Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа эдгээр орон сууцнаас иргэд худалдан авалт хийхдээ төлбөрийг Төрийн сан дахь Монгол Улсын Хөгжлийн банкны 100900097002 тоот төгрөгийн дансанд төлөхийг зөвлөсөн юм. Худалдан авалтын төлбөр бүрэн төлөгдсөнөөр Хөгжлийн банкны барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх боломжтой болохыг мэдэгдэж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)