Хөгжлийн банк тансаг жийп машинуудаа дуудлага худалдаагаар зарна гэв

Admin | 2022-04-11


 Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 08-ны ээлжит бус хуралдааны шийдвэрээр Олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг хэмнэлтийн горимд шилжиж ажиллах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд туулах чадвар сайтай албаны автомашин хэрэглэхгүй байх, улмаар банкны эзэмшлийн автомашинуудыг зохих журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж, холбогдох ашиглалтын урсгал зардлуудыг хэмнэх шийдвэрийг гаргажээ.

Мөн байгууллагын зүгээс хотын түгжрэлийг сааруулах, тээврийн хэрэгслийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулж, банкны ажилтан албан хаагчид нийтийн унаагаар үйлчлүүлэх, дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох уриалгыг гаргасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)