Иргэд Н.Алтанхуягийг эргүүлэн татахаар гарын үсэг цуглуулж байна

Admin | 2022-04-11


 УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эргүүлэн татахаар Эрдэнэт хотын иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэрбээр, 2020 оны сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт бие даан нэр дэвшиж нийт сонгогчийн 43 хувийн санал авч байсан юм. Иргэд гарын үсэг цуглуулж буй шалтгаанаа Н.Алтанхуяг Чингис, Самурай бондоос авсан зээлээ төлөөгүй бөгөөд одоо Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбогдож байгаад дургүйцэж ийн эргүүлэн татахаар шийджээ. Иргэд 10 мянга гаруй гарын үсэг цуглуулахаар төлөвлөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)