УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэмнэлтийн талаар цахим хуудсандаа ингэж бичжээ. Тэрбээр, “Миний хувьд УИХ-ын байнгын хорооны даргын албаны машин унадаггүй. Улсад машин, жолооч хоёрыг хэмнэж хувийн унаагаар өөрөө бариад алба, амины ажлаа амжуулдаг. Төрийн албаныхныг хот дотор өндөр үнэтэй том жип( 4.0- с 5.7 хөдөлгүүртэй) машинаас татгалзаж төсвийн мөнгө хэмнэхийг уриалж өөрөө хувийн том оврын машинаасаа буугаад арваад жил боллоо. Энэхүү уриалгыг дарга нараас түрүүн ард иргэд талархан дэмжиж зөв зохист хэрэглээнд буюу минимал хэрэглээнд шилжиж байна. Баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хэрэглээ өөр байх нь зайлшгүй харин татвар төлөгчдийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа төрийн албаныхан илүү хэмнэлттэй, ил тод, хяналтанд үйл ажиллагаагаа явуулах үүний зэрэгцээ нийгэмд үргэлж зөвийн үлгэртэй байх ёстой” гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13