ОХУ-аас Украин руу дайрснаас хойш өнөөг хүртэл дайн үргэлжилж байгаа билээ. Уг хоёрын асуудал дэлхий нийтийн анхаарлыг төвд байсаар байна. Украины ерөнхийлөгч В. Зеленский Япон, Герман, Израйль, АНУ, Их Британийн парламентад уригдаж үг хэлсэн байдаг. Тэгвэл өчигдөр БНСУ-ын парламентад уригдаж үг хэлжээ. Тэрбээр “Мариуполь хот хагас сая хүн амтай. Эзлэн түрэмгийлэгчид бүсэлж, хоол хүнс, ус авчрахыг ч зөвшөөрөөгүй. Тэд хамгийн харгис хэрцгий аргыг ашиглаж байна. Мариуполь сүйрчээ. Хэдэн арван мянган хүн нас барсан” хэмээн ярьсан байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монгол Улсын ерөнхийлөгч өсөн Ц.Элбэгдорж цахим хуудсандаа “Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” хэмээн бичжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13