
Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг энэ сарын 30-наас явж эхлэхээр болсныг Улаанбаатар төмөр зам ХНН мэдэгдлээ. Тодруулбал, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялах аж.
Цагийн хуваарь:
Улаанбаатар - Эрхүү чиглэл:
БЯМБА, НЯМ гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод НЯМ, ДАВАА гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.
Эрхүү- Улаанбаатар чиглэл:
БААСАН, МЯГМАР гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар БЯМБА, ЛХАГВА 06:38 цагт ирэх аж.
Тавигдах шаардлагын тухайд хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй ПСР шинжилгээ өгсөн бичиг англи хэл дээр байна. /Цаг нь тодорхой байх/
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 6 цагийн өмнө















Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
