Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт орсон автомашины тоог танилцуулжээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 9879 автомашин байна. Үүнээс 1767 нь жижиг тэрэг, 1364 нь том оврын жийп, 664 нь дунд оврын жийп автомашин байна. Төр хэмнэлтийг өөрөөсөө хийнэ гэж уриалаад байгаа. Цаашид төрийн хэрэгцээнд том жийп машиныг авахгүй байх шийдвэрийг гаргаад буй. Түүнчлэн Хөгжлийн банк өөрийн эзэмшлийн том жийп машинуудыг дуудлага худалдаагаар зарахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл дээрх мэдээллээс харахад одоогоор төрийн мэдэлд 1364 том оврын, 664 дунд оврын жийп машин ашиглагдаж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 15 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14