Дорноговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Түмэн айл инвест” компани болон тус аймгийн малчдын дунд үүсээд буй нөхцөл байдлын талаар БОАЖ-ын газрын дарга Б.Бат-эрдэнэ дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Дорноговь аймгийн Мандах суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргатай урьд шөнө ярьж ажлын хэсэг явуулахаар болсон.
Аймгийн засаг дарга "Захирамж" гаргаж ажлын хэсэг өглөө 05:00 цагт аймгаас гараад одоо Сайхан-дулаан сум орчимд явж байна. Ажлын хэсгийг аймгийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Төмөрбаатар ахалж байгаа ба БОАЖГ, Цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд ажлын хэсэгт орсон.
Мөн “Түмэн айл инвест” компанийн захиралтай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдож ажлын хэсэг ажиллах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгсөн” гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14