Монголын Аялал жуулчлалын холбоо, ”Зочлох үйлчилгээний салбарын сургалт хөгжлийн төв”, “Монголын ганстром аялал жуулчлалын холбоо” ТББ хамтран “Аялал жуулчлал-Бизнес хэлцэл-2022”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд туршлага солилцон хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат “Монгол Улс жуулчдаа хүлээж авахаар бэлтгэж байгаагийн нэг нь өнөөдрийн уулзалт, хэлцэл юм. Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг сэргээхэд 10 тэрбум төгрөгийн зээл олгох, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, БНСУ-аас ирэх жуулчдыг визгүй болгох зэргийг судалж байгаа. Салбарын яам, МАЖХ хамтран Япон, БНСУ-д монголын аялал жуулчлалыг сурталчлахаар бэлтгэж байна. Манай улсад сүүлийн хоёр сард цөөн жуулчин ирлээ. БНХАУ хилээ нээхгүй байгаа нь манай уул уурхай, тээвэр зэрэг салбарт хүнд тусаж байгаа, харин гадаадын жуулчид Монголд ирэх боломжийг нэмэх магадлалтай. Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсож, жил бүр орж ирдэг байсан 600 сая ам.долларын орлого байхгүй болж, хүний нөөцийнхөө 50 хувийг алдсан. Энэ онд 2019 он шиг олон жуулчин ирэхгүй ч шат дараатай ажил хийж байна” хэмээн онцлов.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 18 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14