Энэ сарын 7-нд Дархан-Уул аймгийн иргэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шаардлагыг Засаг дарга Б.Азжаргалд хүргүүлсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэр гарсан байна. Улмаар Засгийн газрын хуралдаанаас "Кью Эс Си" компанийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй концессын гэрээг зогсоохоор шийдвэрлэсэн байна.
Энэхүү үйлдвэрийг 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Монгол, Япон хоёр орны Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан аж. Улмаар 1994 онд ашиглалтад оржээ. Тэгвэл 2014 онд "Кью Эс Си" ХХК нь концессын гэрээгээр эзэмшсэн боловч Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн эгнээд ороод байгаа. гол эзэн нь “Сахал” гэх Д.Эрдэнэбилэгийнх гэж ярьдаг билээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13