С.Амарсайхан: Ипотекийн хүү 6 хувь болж байгаа ч 1.6 хувийг ипотекийн корпораци шимтгэл мэтээр авч байна

Admin | 2022-04-13


Шадар сайд С.Амарсайхан Монголын ипотекийн корпорацийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2013 оноос хойш нийтдээ 5.2 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанкнаас МИК-д өгсөн байна. Ипотекийн хүү найман хувь байдаг байсан. Харин банкуудад 4 хувийн хүүтэй эх үүсвэрийг Монголбанк өгдөг. Цаашаа банкиуд ипотекийн зээл гаргахдаа 2.9-3.9 хувийг нэмэгдүүлж өгч байна. Үндсэндээ 5%-иар гарч болох байсан ипотекийн зээлийг арилжааны банкиуд 8 хувь болгож байв.

Өнөөдөр 6 хувьтай болж байгаа ч 1.6 хувийг ипотекийн корпораци шимтгэл мэтээр авч байна. Санхүүжилт нь Монголбанкнаас гардаг.  

Санхүүгийн Зохицуулах хороо МИК-т тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Учир нь МИК бол хувьцаат компани. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. МИК орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Түүнээс төр МИК-ийг эзэмших тухай би яриагүй. Иргэд банктай гэрээ байгуулсан байхад МИК өндөр шимтгэл авсаар байна. 

Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк саналаа нэгтгэн танилцуулах ёстой. МИК заавал байх ёсгүй" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)