Б.ЖАВХЛАН: Ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ

Admin | 2022-04-14


Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нүүрсний гэрээнүүд бүгд доллароор хийгдэж байгаа. Өмнө нь нүүрсээ нүхэн дээрээс нь зардаг байсан бол цаашид хийгдэх гэрээнүүдэд бүгд хил нөхцөлөөр, доллароор хийгдэнэ. Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.доллар орж ирнэ. Төв банканд бүгд тушаагдана.

Түүнчлэн бид Оюутолгой компанитай хэлцэл хийж байгаа. Ялангуяа алтны орцыг салгасан хэдий ч тэрхүү алтаа Монголбанканд зараач гэдэг санал тавьсан. Энэ дээр Оюутолгойнхон нааштай хандаж байгаа. Мөн төв банкны эх үүсвэрийн нэмэгдүүлэх баталгаажаагүй хэд хэдэн эх үүсвэр байгаа. Төв банкны богино хугацааны валютын нөөцийн дутагдлыг хэвийн байдалд оруулахын тулд төв банканд тусалж ажиллаж байгаа.

Ингээд нийт 600-гаад сая ам.долларын валютын нөөц ойрын нэг сарын хугацаанд төв банканд орж ирэх боломж байна. Дор хаяж тэрбум долларын орох урсгал төв банкан дээр нэмэгдэх юм бол хүндрэлээс гарах бүрэн боломжтой" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)