Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд харилцагчдын цаг завыг хэмнэсэн технологийн дэвшилт шийдлийг ирэх долоо хоногоос эхлэн нэвтрүүлэхээр болсон байна. Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Талууд хамтран иргэн болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэхтэй холбоотой асуудлыг технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх юм. Тухайлбал, иргэн орон сууцаа барьцаалж, банкнаас зээл авах болбол УБЕГ-т очиж, эд хөрөнгө эзэмшигчийн лавлагаа авах хэрэгтэй болдог. Улмаар банканд очин гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад дахин бүртгэлийн байгууллагад өгч, ажлын 3 хоногийн дотор бүртгэгдсэн гэрээгээ авдаг байсан. Үүний дараа банкнаас зээл авах боломж бүрддэг байв. Тэгвэл Голомт банк болон УБЕГ хамтран online EPRS систем нэвтрүүлснээр дундын мэдээллийн сантай болж, дээрх олон шат дамжлагыг халж чаджээ. Банкны ажилтан банк болон харилцагчийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэх, гэрээ дуусгавар болгохтой холбоотой хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт цахимаар илгээнэ, бүртгэлийн байгууллага түүнийг нь хүлээн авч, нягталж шийдвэрлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хариу мэдэгдэнэ. Ингэснээр банк тухайн харилцагчид зээлийг нь олгох юм. Иргэд зөвхөн банканд хүсэлтээ өгөхөд л болно гэсэн үг.
Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Нийт бүртгэлийн үйлчилгээний 62 хувийг барьцааны гэрээтэй холбоотой бүртгэл эзэлдэг. Банк болон бүртгэлийн байгууллагатай холбоотой энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хэмжээнд анх удаа Голомт банктай хамтран шийдвэрлэснээр олон шат дамжлагатай процессыг товчилж чадлаа” гэв. Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Иргэд болон банкны харилцагчдыг холбож, цаг завыг нь хэмнэх үүднээс бид энэ ажлыг эхлүүлсэн. Бид нээлттэй банк стратегийн хүрээнд дэд бүтцээ бусад байгууллагатай холбон ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн хувьд хамтын ажиллагааг бодит болгож буй нь энэ ажлын гол онцлог юм” гэлээ.
Хоёр байгууллагын хооронд бүртгэлийн ийм хялбар систем нэвтрүүлэх дижитал шилжилтийг банк санхүүгийн салбараас Голомт банк, төрийн байгууллагуудаас УБЕГ түүчээлэн эхлүүлж байна. Та бүхэн даваа гаригаас эхлэн Голомт банкны бүх салбараар энэ үйлчилгээг авах боломжтой юм.
Уг системийг цаашид бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06