Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна

Admin | 2022-04-14


Засгийн газрын ээлжит бус хуралдаан өглөө 10:00 цагт эхэлсэн. Тус хуралдаанаар энэ оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэх юм.

УИХ дахь МАН-ын бүлэг энэ оны төсөвт тодотгол хийх шийдвэр гаргасан гэдгийг өнгөрсөн даваа гарагт  Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.

Тэрбээр "2022 оны Монгол Улсын эдийн засагт тулгамдаад байгаа гол асуудал бол үнийн өсөлт. Өнгөрсөн онд төсвийг хэлэлцэж байхад олон гишүүд асуудлыг хөндөж ярьж байсан. Урд хөршид ковидын халдвар гарсны улмаас нөхцөл байдал сайжрахгүй гэсэн төлөв харагдаж байна. Энэ онд эдийн засгийн нөхцөл сайжирна гэсэн хүлээлт байсан нь өөрчлөгдөж байна. Тиймээс ам.долларын ханш, төгрөгийн ханшид ирж буй үнийн дарамтыг бууруулах хэрэгтэй. Их хэмжээний вальютын эрэлтийг бий болгох нь олон эрсдлийг үүсгэж байна. Тиймээс богино хугацаанд үр дүн гаргахын тулд Төсвийн тодотголыг хийхийг бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)