
Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөн нь манай улсад нэлээд хүнд цохилт өгөх боллоо. Зөвхөн шатахууны үнэ гэхэд л он гарснаас хойш хэд хэдэн удаа 100 төгрөгөөр нэмэгдэж таксины үнэ километр нь 1500 төгрөг хүрээд байна. Тэгвэл автобусны үнийг нэмэх талаар холбогдох газрууд шат шатандаа яриад эхэлсэн сураг байна. Тодруулбал, 500 төгрөг байгаа автобусны үнэ 2000 төгрөг болж нэмэгдэх яриа гарчээ. Учир нь дизель түлшний үнэ 3131 төгрөг хүрээд байгаа нь нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа доголдож, дампуурал руу хөтлөх болжээ. Нийтийн тээврийн үнэ 500 төгрөг, дизель түлш 3000 төгрөг давчихсан энэ үед нийтийн тээврийн хөгжлийг ярих нь битгий хэл өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад хүнд байна хэмээн нийтийн тээврийн газрууд бухимдлаа илэрхийлж холбогдох байгууллагад хэрхэн асуудлыг шийдэх талаар өөр хоорондоо яриад эхэлсэн бололтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 9 цагийн өмнө


Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 10 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
