Ерөнхий сайд 16:00 цагт мэдээлэл хийнэ

Admin | 2022-04-15


Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр өглөө 10.00 цагт ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн.

Улмаар хуралдааны шийдвэрийг 16.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, мэдээлэл хийхээр болжээ.

УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдлийг  боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаанаараа 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)