Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, худалдан борлуулалтын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.
Ингэхдээ мал, мах бэлтгэн нөөцөлж буй 23 аж ахуйн нэгжийн бэлэн байдал, жижиглэн савлах тоног төхөөрөмж, махны савлагаа, бэлтгэсэн махны чанар, аюулгүй байдал, нөөц бүрдүүлэлт, тоо хэмжээ, хадгалалтын үйл ажиллагаанд хяналт хийж, нөөцөд бэлтгэсэн 12542.3 тн үхэр, хонь, ямааны махнаас нийт 67 дээж авч УМЭАЦТЛ-т нян судлал, шүлхий өвчний үүсгэгч, антибиотик, ивермектиний үлдэгдлийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар хүргүүлсэн бөгөөд худалдан борлуулах 463-н дэлгүүрийн махны хадгалалт, худалдаалалтын үйл ажиллагаанд мал эмнэлэг, хүнсний чанар, стандартын хяналтын 38 улсын байцаагч хяналт шалгалт хийж байна.
Мэдрэхүйн шинжилгээгээр шаардлагад дүйцсэн. Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14