Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Төсвийн хэмнэлтийн тухай асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Үүнд төсвөөс цалинждаг бүх байгууллагууд хамрагдана" гэлээ. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулна.Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцас өмсөнө. Харин нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй. Зарим нь төсвөөс гардаг, зарим нь өөрсдийн мөнгөөр авдаг зэрэг асуудал бий. Иймээс хуулийн дагуу цэгцэлнэ" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14