Монголчууд дэлхийн нэртэй компаниудын хувьцааг виртуал хөрөнгийн зах зээлээс авах боломж бүрджээ

Admin | 2022-04-17


  Манай улс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуультай болж зөвхөн албан ёсны бүртгэлтэй койнууд заавал биржээр дамжуулж зах зээлд гарахаар болсон. Товчхондоо крипто биржийг хөрөнгө оруулагчид болон арилжаачдад криптовалютыг худалдаж авах, зарах боломж олгодог зуучлагч байгууллага гэж ойлгож болно. Дэлхийд нийт 600 орчим криптовалютын бирж үйл ажиллагаа байгаа бөгөөд алдарт “Forbes” сэтгүүл "Coinbase", "Kraken", "Binance" зэрэг шилдэг 60 биржийг хүртэл нэрлэжээ. Харин манай улсад 12 бирж албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаагаас Complex, Coinhub, Trade, DAX зэрэг биржүүд хамгийн томоохонд тооцогдож байна. Монголын криптовалютын зах зээлд хоёр тэрбум эргэлддэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр өдрөөс өдөрт криптовалютын зах зээл хүрээгээ тэлж арилжаачдын сонирхлыг татаж байна гэсэн үг. Энэ удаа бид Монголын дижитал эдийн засагт өрнөсөн сүүлийн үеийн онцлох мэдээллийг хүргэж байна.

Complex: Дэлхийн виртуал хөрөнгийн зах зээлээс монгол залуус хувьцаа авах боломжтой

Complex бирж нь дэлхийн хамгийн том биржүүдийн нэг Bittrex-ээс хөрөнгө оруулалт авсан анхны Монгол крипто бирж. Үүгээр зогсохгүй Complex хамгийн олон хослолтой крипто бирж гэдгийг арилжаачид андахгүй биз ээ. Нийт 178 орчим криптовалютын хослолоос арилжаа хийх боломжийг нээсэн нь арилжаачдад виртуал хөрөнгийн зах зээлд далайцтай тоглох нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг.

Амжилттай төсөл: “Mongol NFT”-ийн залуусын хамгийн том зорилго дэлхийн виртуал хөрөнгийн зах зээлээс монголд хөрөнгө татах юм. Монгол NFT компани 60 мянган ширхэг чонын зураг бүхий NFT гаргасан нь олны сонирхлыг татаж нэлээд эрэлт ч ихтэй байсан. Тэгвэл чонын зураг бүхий цуглуулгыг эзэмшигчдийг нэгтгэж “Идэш” хөтөлбөр хэрэгжүүлж дэлхийн виртуал хөрөнгийн зах зээлд хамгийн эрэлттэй, үнэ цэнтэй яваа BAYC-н OG (Bored) Ape-д хөрөнгө оруулсан билээ. Уг хөрөнгө оруулалт маш амжилтай хэрэгжиж сар хүрэхгүй хоногт 200 000 гаруй ам.долларын өгөөжтэй буюу 90 хувийн ашигтай ажилласан байна. Энэхүү төсөл одоогоор олуулаа нэгдэж олон улсын зах зээлээс хамгийн их ашиг олсон шилдэг төслөөр нэрлэгдэж байна. 

Хэтийн зорилго: Тэгвэл Mongol NFT-ийн залуус дараагийн “Идэш”-ээр OG (Bored) Ape худалдан авахаар төлөвлөөд 10 тэрбумын хөрөнгө оруулалтыг аль хэдийнэ босгожээ. Энэ бол тэдний амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийн нэгээхэн л хэсэг юм байна. Учир нь тэд дэлхийн виртуал хөрөнгийн зах зээлээс ашиг олж эх орондоо их хэмжээний ам.доллар татахаас гадна дэлхийн нэр хүндтэй компаниудын хувьцааг эзэмших том төлөвлөгөө өвөртлөн яваа аж. Энэхүү төлөвлөгөө мөн “идэш” хөтөлбөрөөр дамжин хэрэгжих байна. Бидэнд мөрөөдөл мэт сонсогдох дэлхийн том компаниудын хувьцааг ч авах боломжтой аж. Хэрхэн нэгдэж, ашиг олж болох бааз суурийг нь Mongol NFT бэлдээд өгчихсөн гэсэн үг. Энэхүү амжилттай төслүүд Complex бирж дээр өрнөж байгаа юм.

Монголын криптовалютын биржүүдийн арилжааны мэдээлэл 2022.04.16

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)