Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Жем Интернэшнл ХХК-ийн бөх, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит "Цагаанхайрхан сумын иргэдийн нэгдсэн золголт"-д зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат "Сүлд" спорт хороо, "Хатант интернэшнл" компани, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлж, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Дамдины Тогтохжаргал үзүүрлэв.
Их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Энгүй тал" ХХК, "Жавхлант" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алтан жолоо" групп, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд аймгийн арслан Х.Оргилболд, Б.Отгонбаатар, У.Батгэрэл, аймгийн начин Л.Энхсаруул нар үлдэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 19 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14