Шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Admin | 2022-04-17


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ  сарын 11-ний өдрийн байдлаар нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 2.52 шоо.км  байна.

Тухайлбал, Увс нуур, Тэс, Булган, Идэр, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Халх зэрэг голын сав  газруудын   55-85%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.30 шоо.км  бол  Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Хар нуур, Ховд, Үенч, Бодонч зэрэг  голын   сав газруудын 30% орчим нь  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.21 шоо.км байгаа юм.

Түүнчлэн өнөөдөр буюу 18-нд ихэнх нутгаар цаг агаар эрчимтэй дулаарах тул дээр дурьдсан гол мөрний сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг татам орчим усанд автах зэрэг үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.

 Мөн өвөлжилт хүндэрсэн  газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийх, ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)