Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг энэ оны дөрөвдүгээр сарын 18-29-ний өдрийг хүртэл бүртгэхээр болжээ.
Сургалтыг Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд тавдугаар сарын 2-ны өдрөөс зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэх аж.
Олон нийтийн цагдаагаар судлагдах иргэдэд тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын харьяа байх
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- 20 нас хүрсэн /эрэгтэй, эмэгтэй/
- 168 см-ээс дээш өндөртэй
- Биеийн зөв хөгжилтэй
- Цэргийн алба хаасан бол давуу тал болно.
- Урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. / гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй/
- Биеийн ил харагдах хэсэгт шивээс, нүүрэнд илэрхий сорви, мэс заслын оёдолгүй байх
Бүрдүүлэх материал:
- Олон нийтийн цагдаагаар ажиллахыг хүссэн өргөдөл
- Ял шийтгэлийн лавлагаа
- Төрийн албан хаагчийн анкет
- Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/ -ийн гэсэн 8-н хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих
- Иргэний цахим үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх
- Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх
- Хорооны засаг даргын тодорхойлолт
- Ажиллаж, суралцаж байсан бол тухайн сургууль, ажлын газрын тодорхойлолт
- Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр
- Зураг 4*6 хэмжээтэй 3 ширхэг, 2*3 хэмжээтэй зураг 3 ширхэг байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14