Охид зодуулж, хүчирхийлүүлж байхад холбоо нь ТАГ, ТЭРГҮҮН нь КИНО СУРТАЛЧЛААД явж байна

Admin | 2022-04-17


  Ховд аймгийн Дарви сумын цагдаа 13 настай охиныг хулгайд сэрдэж харанхуй өрөөнд хонуулсан талаар мэдээлэл цацагдсан. Түүнийг цагдаа гавлаж, улмаар зодож элдвээр харааж зүхсэн гэх мэдээлэл бий. Мөн 15 настай охиныг хүчиндэж хүүхэдтэй болгосон асуудал яригдаж байна. Ээж нь дөрвөн хүүхдээ хорооно гээд том хүүхдийнхээ амийг егүүтгэчихлээ. Цаана нь гурван хүүхдийн амь нас яригдаж байна. Энэ мэт нийгэмд асар олон асуудал яригдаж байхад өнөөх хүүхдийн төлөө дуугарах ёстой байгууллагууд таг чимээгүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолой болж, асуудалд манлайлж оролцох Монголын эмэгтэйчүүдийн холбоо ч таг. Тэгвэл тус холбооны тэргүүн Б.Оюунгэрэл орон нутгаар “Улаан цэцэг” киног сурталчилаад явж байна.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өглөө үүр цайхтай уралдаж гараад зорьсон газраа ирж өнөөдрийн төлөвлөсөн ажлаа амжуулж дууслаа. Нэг төслийнхөө үр шимээр дараагийн төсөлдөө санхүүжилт босгохын тулд өөрөө төслүүдээ аваад 21 аймгаар тойрч эхлээд байна. Төслүүдээ танилцуулахын зэрэгцээ цаг боломж гарвал уулзалтууд хийж байгаа. Өнөөдөр өсвөр үеийн 100 гаруй охид, хөвгүүдтэй уулзалт хийж санал солилцлоо. Маргааш “Улаан цэцэг”кино болон “Хавдаргүй монгол эмэгтэй” төслөө танилцуулахаас гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсоно” гэж бичээд сууж байна.

Өөрийнх нь ажил энд мундахгүй их байхад өөр нэг төсөлд санаа зовж мөнгө хайж яваа бололтой.

 

                                                                                                                                                                                    Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)