Ойрын өдрүүдэд болсон хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс /ХМТ/ мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Өчигдөр буюу Ням гарагийн 19:35 цагийн орчимд Д.Сүхбаатарын талбайд өөрийгөө хүн шатаасан гэж дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэргийн газар дээр ажилласан. Тухайн хохирогч нь 24 настай, эрэгтэй О гэж хүн байсан бөгөөд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амилахуйн тасагт буюу Сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа. Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдүүлэг аван ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул хувь хүний нөхцөл байдлын талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Мөн тэрбээр "Тухайн иргэний тухай тодорхой мэдээллийг Цагдаагийн байгууллага авсан. Нарийн шалгаж тогтоох зүйлс маш олон байгаа тул ямар шалтгааны улмаас тийм үйлдэл гаргасан болохыг таамаг дэвшүүлэн ярьж болохгүй. Ямартай ч тухайн иргэн нь жагсагч биш гэдэг нь тодорхой болсон. Тийм үйлдэл хийх болсон шалтгаан зэргийг бусад мэдээлэл дээр тулгуурлаж цагдаагийн байгууллага шалгана" гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 20 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14