Л.ЭНХ-АМГАЛАН: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авч ашигладаг асуудал дахиж гарахгүй

Admin | 2022-04-18


  Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээлэл хийлээ. Цахим хөгжлийн багц хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан иргэнд мэдэгдэл хүргэх системийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 650 орчим төрийн үйлчилгээ цахимжсан. Цаашдаа энэ онд 1200 орчим төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж, аймаг, сум, нийслэлд байгаа төрийн хүнд сурталтай үйлчилгээнүүдийг сайжруулахын тулд цахимжуулах оруулахаар ажиллаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн 650 гаруй үйлчилгээг цахимжуулснаар Монголын эдийн засагт томоохон хэмнэлт гарсан. Урьдчилсан судалгаагаар 70 орчим тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн тооцоо судалгаа байна. Цахимжилт бол төрийн үйлчилгээг сайжруулахад хамгийн том үүрэг гүйцэтгэж байна. И-Монгол платформд шинэ үйлчилгээ нэвтэрч байна. Энэ бол мэдэгдэл хүргэх систем юм. Иргэн бүрийн мэдээлэл төрт хадаглагддаг. Төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаардаж, давхар хүнд суртал гаргадаг. Цаашид төр өөрт байгаа мэдээллүүдийг иргэдээс шаарддаг асуудал байхгүй болж байна. Мөн иргэдийн мэдээллийг төр хувь хүний зөвшөөрөлгүй ашигладаг тохиолдол олон гарсан. Цахим гэмт хэрэг гарах үндэс суурь болдог. Одоо нэвтэрч буй мэдэгдэл хүргэх шинэ системээр дамжуулан төр өөрт байгаа иргэдийн мэдээллийг ашигласан тохиолдолд тухайн иргэнд мэдэгдэж зөвшөөрөл авна. Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй авч ашигладаг асуудалд өнөөдрөөс цэг тавьж байна" гэв.

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)