Г.ХОНГОР: Залуу гэр бүл орон сууц худалдан авахад Нийгмийн даатгалын сангаас нэг удаа гаргах санал дэвшүүлж байна

Admin | 2022-04-19


  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг өчигдөр зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Залуусын төлөөлөл тус зөвлөлд байхгүй учраас нийгмийн даатгалын сангийн тогтолцоо залууст ээлгүй байна. Тиймээс залуус нийгмийн даатгал төлөх ч сонирхолгүй болсон. Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд залуусыг оролцуулан зохион байгуулахыг хүсэж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэгвэл эдийн засагч Г.Хонгор "Залуу гэр бүлүүд орон сууц худалдан авахдаа Нийгмийн даатгалын санд төлсөн мөнгөнөөсөө нэг удаа авч хэрэглэдэг байх санал дэвшүүлж байна. Мөн сурч, боловсрохдоо төлсөн мөнгөнөөсөө авч ашигладаг болох хэрэгтэй. Боломж нь байгаа, гагцхүү эрхзүйн орчин нь алга. Бидний дэвшүүлж буй энэ саналыг залуусаар хэлэлцүүлж, дэмжвэл албан ёсоор УИХ-д танилцуулна" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)