Орос, Украины асуудал бидний хувьд тэртээ тэнгэрийн хаяаны цаадах тив алгассан асуудал юм л даа. Энэ дайн зөвхөн Орос, Украины үл ойлголцол байсан бол дуусвал дуусчих хугацаа өнгөрлөө. 1945 оноос хойш энх тайван ноёлсон энэ дэлхийн ард түмэн бүгд дайнд хөөрч, дайныг хүсч байх шиг. Тиймээс дайн дуусахгүй эхэлж байгаа бүр эхлэх гэж байна гэж тодотгох судлаачид байна. Оросууд ч “Дэлхийн III дайн эхэллээ” хэмээн тодотгож буй нь учиртай. Украины асуудлаар Оросыг дарж авах гэсэн барууны орнууд байхад Оросуудтай бат найрамдалт харилцаатай хэсэг нь “ар нь түц” гэдэг шиг л зогсоно. Ингээд дэлхийн I, II дайнд бөмбөрцөгийн ард түмэн хоёр хуваагдсан шигээ дахиад л тэхий голоороо хуваагдлаа. Асуудал чинээндээ тулчихгүйхэн шиг өнгөрвөл даян дэлхийн ард түмэн, хүн төрөлхтөнд хэрэгтэй. Монголчуудын хувьд мэдээж нүүрэн дээрээ төвийг сахиж, далдуур Орос ах нартаа найр тавина байх. Энэ нь бидний хувьд түмэн өлзийтэй, сайн хэрэг биз ээ.
Гэтэл угаас дайнч, хөөрүү ард түмэн бидний дотроос цөс ихтэй хүмүүс тодрон гарч тэртээ тэнгэрийн хаяаны цаадах асуудалд хошуу дүрж эхэлсэн. Тэдний нэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан сэнтийд заларч асан Ц.Элбэгдорж юм. Түүгээр овоглодог улс төрийн бүлэглэлийнхэн Оросуудыг эсэргүүцэж Монголд жагсаал хийв. Ц.Элбэгдорж Зеленскийг Монголд урив. Бид Украинчуудад хэзээ ийм хайртай байлаа гэж гайхахад хүргэм үйл явдлуудыг тэдний зүгээс санаачлан хийсэн. Хийсээр ч байх төлөвтэй. Яг энэ үйлдлүүд нь Монгол Улсад яг ямар ашигтай юм бол гээд бодохоор ямар ч ашиггүй. Үгүйдээ Ц.Элбэгдоржид эсвэл Украинд ашигтай байх уу гэсэн асуултад бас л хариулт алга. Ц.Элбэгдоржийн энэ ааш, аягийг бодоод үзэхэд ерөөсөө ой тойнд орохооргүй хэнд ч падлийгүй байгаа нь гайхмаар. Энэ бүхнийг ойлгоход үнэндээ ухаан дутаж байна.
Ц.Элбэгдоржийн энэ бүх үйлдлийн хариуд ах нар мессеж ирүүллээ. Ирүүлэхдээ Ц.Элбэгдоржид бус Монголын 3.5 сая иргэнд хаяглажээ. Түүнийг нь орчуулбал “хохь чинь шүү” л гэсэн байна. “АНУ нь Украинд байсан биохимийн лабораториудаа монгол руу зөөж, тэнд байгуулж эхэлсэн” гэлээ. Юун гуя, хаана байгаа юм тэр лаборатори нь. Үнэндээ энэ бол маш том сануулга байх. “Өөрт хамаагүй асуудлаас дутаж чадахгүй бол үндэстэнтэй чинь тооцоо хийнэ ээ” Зэрэг сумын иргэн хоньчин Цахиагийн хүүхдээ гэсэн үг юм болов уу. Монголын томоохон улстөрчид, экспертүүд, Орост суралцаж төгссөн тэднийг нэвт мэдэх хүмүүс энэ тухай ярьж, бичиж, нийтэлж эхэлсэн нь айдсыг лавшруулж буй юм.
Эдгээр бүх зүйлд ямар ч логик, дэс дараа, систем алга. Ганц ойлгогдож байгаа зүйл нь хойд хилээр танк ороод ирэх магадлал өндөр, нөхцөл бүрдэх маягтай байгаа нь л харагдаж байна. Хэрвээ асуудал иймдээ тулвал өнөөдөр хамгийн их хашгирсан Ц.Элбэгдоржийг лав Монголоос хайгаад олохгүй болов уу. Тэр хоёр дахь эх оронтой тэндээ тохилог орон сууц, эд хөрөнгөтэй бараг ажил нь бэлэн байгаа гэсэн биз дээ. Тэгэхээр Ц.Элбэгдоржоос энэ улсыг хорлох нь танд ямар ашигтай юм бэ гэж асуумаар байна...
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13