Б.ЖАВХЛАН: Соёлын байгууламж, айргийн өргөө зэрэг 91 төслийг зогсоож нийтдээ 518 тэрбум төгрөгөөр хэмнэхээр оруулж байна

Admin | 2022-04-19


   УИХ-ын чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр шаардлагагүй нутгийн удирдлагын ордон, спорт цогцолбор зэргийг барих хэрэг байна уу, хэрхэн хэмнэхээр тусгасан бэ гэсэн асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө. Тэрбээр, “Энэ жил нийтдээ 860 тэрбум төгрөг санхүүжилтээс хасагдаж байгаа. Үүний өмнө анхны тодотголоор 300 гаруй тэрбум хасагдсан. Одоо 518 тэрбум төгрөг хасахаар оруулж ирж байна. Энэ жил хэрэгжээд үргэлжлээд явж байгаа төсөл хөтөлбөрөөс нэгийг ч нь хасаагүй. Ингэж хасвал ирэх жилүүдэд нэмэгдэж гардаг учраас бушуухан дуусгах зарчим баримталж байна. Одоогоор гэрээ нь хийгдэж амжаагүй байгаа 106 тэрбум төгрөгийн 91 төслийг зогсоосон. Энэ жилийн санхүүжих дүнг 80 хувиар бууруулсан. 91 төсөл дотор төрийн байгууллагын тоног төхөөрөмж, засвар, соёлын төв, орон нутгийн тохижилт, соёлын байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, усан бассейн, гүүрэн гарц, спорт заал, цогцолбор, мэдээллийн төв, гүүр, айргийн өргөө зэрэг төсөл бүрэн зогссон байгаа. Нийт 518 тэрбумыг төсвийн тодотголд хэмнэхээр оруулж ирж байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)