УИХ-ын чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцлээ. Улмаар өчигдөр орой Төрийн аудитын газрын дарга Д.Занданбат Төсөвт тодотгол хийх, түүнийг дагалдах хуулийн тухай дүгнэлтээ танилцуулсан юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн төсөл Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар 22.2.1 дүгээр зүйлийн шаардлага хангасан эсэх талаар санал хураалт явуулахад 66.1 хувийн саналаар санал дэмжигдлээ. Улмаар Төсвийн төслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингээд дүгнэлтийг тоймлон танилцуулж байна.
Нэгдүгээрт: УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-т заасан төсвийн төсөл нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.7-д заасны дагуу улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх талаар хянахад Засгийн газрын өрийн үлдэгдэл ДНБ-д эзлэх харьцаа 2022 онд 60.7 хувьд хүрэх төсөөлөлтэй байхаар тооцоолон тусгасан нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.3-т заасан төсөв санхүүгийн аюулгүй байдлын холбогдох зохицуулалтад нийцэж байна.
Хоёрдугаарт: Уг хуулийн төсөлд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувь, нийт зарлагын хэмжээнд 17.9 их наяд төгрөг буюу 38.4 хувь, Төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Тэнцвэржүүлсэн тэнцэл 2 их наяд 387.1 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай, нийт зарлагын өсөлт 13.7 хувь байгаа нь сүүлийн 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дундаж 17.8 хувиас бага байна. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хувь нь 60.7 хувь байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангасан байна.
Гуравдугаарт: Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг 6 бүлэгт 23 зорилгын хүрээнд 300 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 11 их 195.9 тэрбум төгрөгийн улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн үүсвэр бүрдүүлэхээр баталсан. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулан шинэчлэн батлах шаардлагатай байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13