Бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад дөрөвдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэй “Д” гэгчийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14