
Улаан-Үдээс-Улаанбаатар чиглэлд явж байсан “Ланд-200” маркийн автомашин 04 дүгээр сарын 21-ний өдрийн 05:00 цагт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт осолдож, биеийн байдал нь маш хүнд хоёр иргэнийг нэн яаралтай агаараар тээвэрлэх шаардлагатай байна гэсэн хүсэлтийг Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн.
Хүсэлтийн дагуу ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “МТ-1110” нисдэг тэрэг 08:11 цагт Улаанбаатараас хөөрч, иргэдийг тээвэрлэн 09:45 цагт ГССҮТ-д хүргэсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаачлан энэхүү осолд Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтнууд өртөөгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Ийнхүү ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь анхны эмнэлгийн тусламжийн нислэгээ үйлдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 16 цагийн өмнө


Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 17 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
