Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан 221 тоосгон гараашийг буулгаж байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас /НГЗБА/ нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгах ажлыг үргэлжлүүлж байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ны өдөр IV дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан нийт 221 тоосгон гараашийг буулгахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 71 дүгээр байрны урд талд байрлах 51, Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны байрны урд талд нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан 20 гараашийг буулгаж байна. Түүнчлэн,
- Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн урд талд 24 гарааш,
- Арван долдугаар хорооны Ганьт хорооллын ард талд байрлах 30 гарааш,
- Орос арван дөрөвдүгээр сургуулийн хойд талын хөл бөмбөгийн талбайн баруун болон хойд талын 66 ширхэг зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулган, газрын зөрчил арилгах ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг мэдээллээ.
Газрын зөрчил арилгах тухай Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 21 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14